Ойрад Монгол

Thursday, March 24, 2011

Булган сум

Булган сум 1931 онд Монгол Алтайн давааны чанад Булган голын хөвөөнд байгуулагдсан юм. Нийслэл Улаанбаатараас 1855 км, аймгийн төвөөс 385 км алслагдсан, Баруун талаараа БНХАУ-тай хиллэдэг. БУЛГАН СУМЫН ЗАСАГ ЗАХИРГААНЫ ТОВЧ ТҮҮХ Манжийн захиргааны үед одоогийн оршиж байгаа нутаг дэвсгэр дээр “Вангийн чуулган тамгатай” таван суман торгууд оршиж байжээ. Үүнд:
1.Вангийн суман<
2.Авжийн суман
3.Багшийн суман
4.Бэйсийн суман
5.Тайжийн суман
Тэр үед Вангийн чуулганыг Шээрэндорж вангийн 5 дахь үеийн Мишигдорж ван захирч байжээ.
Ардын хувьсгалын өмнөхөн вангийн суманг Намжаа ван, Бээсийн суманг Магсар бээл, Тайжийн суманг Өлзий тайж, Хошууд засгийг Аюурсид нар тус тус захирч байсан байна.
Хошууд нь торгуудын суманд багтаж байгаагүй бөгөөд хожуу Ижил мөрнөөс Цээнэ хэмээх хатнаар ахлуулсан 70 өрх, Дөрвөд далай хааны нутгаас 30 өрх угсаа удмаа дагаж нүүдэллэн ирж Засаг тогтоон вангийн чуулганы захиргаанд орсон түүхтэй/.
Ардын хувьсгалын эхэн үед Намжаа ноён өөрийн захирч байсан 3 сумын /Ван , авж, багш/-гийн ард иргэдийг дагуулан дүрвэж одоогийн Хятад улсын нутаг Өргөн хоо, Шоолонхүү, Саньтай, Жимсайр, Даачаан зэрэг газруудад очиж нутаглаж байгаад Монголын Засгийн газраас явуулсан бодлогыг дагаж 1944 онд Булган нутагтаа эргэн ирж суурьшжээ.
Булган сум 1926 онд Чандмань уулын аймаг байх үед “Булган мандал –Бүрэнхайрхан уулын хошуу” нэртэй байгуулагдаж Тамгын даргаар Ач залан гэгчийг, нарийн бичгийн даргаар Жаргалсайхан /Хожим улсын бага хуралд дэвшиж ажиллаж байсан / гэгчийг тус тус томилон ажиллуулжээ.
1931 онд Чандмань уулын аймаг Увс, Ховд гэсэн хоёр аймаг болон салсан үед Булган сум болгон өөрчилж даргаар нь Рэнжээний Ядамыг томилсон байна. Ховд аймгийн ястан угсаатнууд
Ястан угсаатан эзлэх хувь
Халх 24.7%
Захчин 24.9%
Казах 11.5%
Торгууд 8.1%
Урианхай 7.6%
Өөлд 7.5%
Дөрвөд 6.0%
Мянгад 4.9%
Бусад 2.0%
Түүх
Булган сум нь 1931 онд Монгол Алтайн давааны чанад Булган голын хөвөөнд байгуулагдсан.
Хүн ам
Хүн ам нь 10000 орчим, үүнээс 80% гаруй нь торгууд ястан.
Аж үйлдвэр, соёл боловсрол
Амьжиргааны гол эх үүсвэр нь мал аж ахуй, газар тариалан, худалдаа үйлчилгээ юм. Тус сум мах, өөх, ноосны чиглэлийн хонь, ямаа, махны чиглэлийн үхэр голлосон 134 мянган толгой малтай. Булган голын хөндийд 1000 шахам га усалгаатай тариалан эрхлэж гурилын түүхий эдээ өөрсдөө бэлтгэхийн зэрэгцээ хил худалдаа хийдэг 2 боомттой. Одоо Булган сум 70 гаруй мэргэжлийн багш, 110 гаруй ажилчинтай, 1900 гаруй сурагчтай 11 жилийн сургууль, 30 орчим их эмч, 50 гаруй ажилчинтай сум дундын эмнэлэг, соёл урлаг, тээвэр, эрчим хүч, худалдаа эрхэлдэг 40 гаруй байгууллагатай.
Байгаль цаг уур
Өвөл 35.5-40 хэм хүртэл хүйтэрч, зун намарт 38-40 хэм хүрдэг. Булган гол 100 гаруй км урсана. Алгана, цурхай, хадран загас, дэлхийд ховордсон Алтайн минж нутаглана. Цоохор, Гашуун нуур, Хагшаал, Аавдай, Баянгол, Индэрт зэрэг 50 гаруй гол горхи Булган голд цутгана. Булган нутаг вансэмбэрүү, шар мод, нохойн хошуу, алтан гагнуур, чийр, чихэр өвс, хулангийн ундаа, таван салаа зэрэг эмийн ургамалтай.
Алдартнууд:
Монгол улсын баатар
Баясгалангийн Бадам
Энхийн Шилэг
Хөдөлмөрийн баатар
Р.Лувсан
Ж.Отгонцагаан
Ж.Батлай
Х.Түвшин
Р.Хашбаатар
Б.Баадай
М.Бааст
Ардын багш
Х.Бадамсэд
Гавъяат
З.Жавлай
Ч.Сэнгээрэй
Ө.Шаравхаан
О.Шагдаржав
Т.Дорж
М.Намхай
Б.Цэрэнжав
П.Очир
Б.Дугараа
М.Албанч
А.Шагдарсүрэн
Б.Сүхтэй
Отгоншар эмч
Дайчид
Батжаргалын Дүгэр
Батбаярын Дүгэр
Төмөрцогтын Амарзаяа
Хонгойн Чойрог
Нохоодойн Магдаа
Самайн Мэндээ
Баарайн Чулуудай
Гашгайн Чэтгээ
Сүхравдангийн Чой
Батын Ишгэн
Раашийн Хорлоо
Батмэндийн Бүрэнтөгс
Ишгэний Зодов
Авираан Чулуундай
Болдын Бат
Магнаан Маргаажаа

Tuesday, March 22, 2011

Хошууд

Дээд монголчууд өөрсдийгөө хавт Хасарын үр хойчис Хошууд овогтон гэдэг. Ингэж яригддагийн учир нь хавт Хасарын 19-р үеийн үр удам болох гэгээн Гүүш /Төрбайх/ 1637 онд Хөхнуур, Төвдийн өндөрлөгийг байлдан дагуулж, төвд, монголыг хамтатгасан Хошууд  хаант улс байгуулж, 80 шахам жил ноёрхон захирч, нэр төрөө мандуулж байсан. Түүнээс хойш 370 гаруй жилийн туршид үр удам нь болох дээд монголчууд газар нутаг, хэл, соёл, аж амьдралаа өвлөн хамгаалж, уламжлан хадгалсаар иржээ.
Хошууд аймгийн ахлагч гэгээн Гүүш /1582-1655/ бол монгол үндэстний түүхэн дэх нэр төртэй удирдагчийн нэг юм. Нэр нь Төрбайх гэдэг. Чингис хааны дүү хавт Хасарын 19-р үеийн үр хойчис Гүүш хааны өвөө нь Бүүвэй Марзи, эцэг нь хань ноён Хонгор гэдэг. Хань ноён Хонгор зургаан хүүтэй. Ууган хүү нь Хайниг Тушаат, хоёрдугаар хүү нь Байвгас, гуравдугаар хүү нь Хөндлөн Увиш, дөрөвдүгээр хүү нь Төрбайх, тавдугаар хүү нь Саран Хадан баатар, зургадугаар хүү нь Буяа Отгон гэдэг. Үе удмаараа Ойрадын хаад болжээ.
Хошууд  аймаг бол хавт Хасарын долдугаар үе болох Ах сахалтай ноён Араг төмөр, Өрөг төмөр хоёр хүүтэй байсан. Ах сахалтай ноён нас барсны дараа хоёр хүү нь өмч хөрөнгө, албат хошуугаа булаалдан эвдрэлцжээ. Ах Араг төмөр нь эцгийнхээ орыг залгамжилж, дүүдээ өмч хөрөнгө хуваахдаа хошуу болгоноос ядуу доройгий нь ялган өгчээ. Ингээд Өрөг төмөр гомдохдоо өгсөн албатаа аваад /1430-аад он/ Тэнгэр уулыг зорин нүүдэллэж Ойрадын Тогоон тайшийг түшихээр очжээ. Чингис хааны алтан урагтан болох Өрөг төмөрийг Ойрадын Тогоон тайш ихэд таашааж охиноо өгч, хот хотлоор болон албат нэмэн өгчээ. Ингээд хошуу болгоноос цугларч ирсэн албат болохоор Хошууд аймаг гэж нэрлээд Дөрвөн Ойрадын холбоонд оруулжээ. Сүүлээр нь Ойрадын дотоодод задрал гарч феодалын самуун дайн үргэлжилж байсан ч Хошууд  аймаг энэхүү хагарал задралыг эсэргүүцэж дотоодын бүлгэмдэлийг чухалчилж байлаа.
XVI зууны эхэн үе ялангуяа Өрөг төмөрийн есдүгээр үеийн ач Бүүвэй Марзи ноёны үе болох хошуучууд харь дайсантай эрэлхэг тэмцэлдэж, дөрвөн Ойрадын эвлэрлийг бэхжүүлэхээр тэмцсэнээр байр суурь нь улам дээшилж аажмаар
Хошууд  аймаг нь дөрвөн Ойрадын холбооноо түрүү болжээ.
Бүүвэй Марзийн хүү хань ноён Хонгор бол
Хошууд  аймгий ноён төдийгүй дөрвөн Ойрадын түрүү байжээ. Түүний хөвгүүд таван барсын ах Байвгас эцгээ залгамжилж, дөрвөн Ойрадын түрүү болж байгаад XVII зууны 30-аад онд нас барж Гүүш хаан суурийг нь залгамжлах болжээ.
Гэгээн Гүүш 1582 онд төрж 1595 онд 13 настайдаа ах цэрэг дайчлан цагаан малгайтаныг дараад, Тэнгэр уулын ар, өвөр, Алтайн нуруу, Эрчис голын хавиас Үрэмч, Баркул хүртэл өргөн уудам нутагтай, Ойрадын дотор нэр төр нь мандахаар барахгүй алс тэртээ Хөхнуур, Төвдийн өндөрлөг дэх төвдүүдэд ч нэр нөлөөтэй болжээ. 1607 онд Ойрадын түрүү хань ноён Хонгор нас барж Халх, Ойрадын хооронд үл ойлголцох мэтгэлцэл гарч энэхүү мөргөлдөөнийг эвсүүлэхээр гэгээн Гүүш биеэр Халхад очиж эв зүйг нь олгож ойлголцуулаад халх, ойрад хоёр талын хүндэтгэлийг олж “Их улсын багш” хэмээх цол хүртээд Гүүш гэж алдаршжээ. 1616 оноос Ойрадын ноёд шарын шашныг шүтэх болж Зууд /Лхас/ очиж мөргөл хийх, үр хүүхдэддээ ном сургахаар очуулах зэргээр шарын шашинтай аажим аажмаар ойртож, шарын шашны дээд давхаргатантай харилцаатай болж байлаа. Тухайн үед Ойрадын аж ахуй хөгжиж бэлчээр нутгийн өргөтгөл хийх шаардлагатай болж Ойрадын феодал ноёдын хооронд зөрчил, мөргөлдөөн ширүүсч эхэллээ. Ингэхэд хэзээнээс эв нэгдлийг баримталсаар ирсэн Гүүш хаан 1625 оноос аймгаа дагуулж баруун тийш нүүдэллэн Колком мөрний урсгал дагуу орноор нутаглаж, 1634 онд Зүүнгар аймгийн Баатар хун тайжтай хамтран Хасагийг дайлах дайнд мордоод ялалт олжээ. 1632-1636 оны хооронд Эрчис мөрний салбар Довор голын дагуу шилжиж, угийн бэлчээр нутагтаа дөхөж ирсэн боловч шинэ бэлчээр нутаг эрэлхийлэх зангилгын цаг мөч байлаа. Удсангүй баруун Төвдөд улаан, шарын шашинтнууд зөрчилдөж, шарын шашинтнууд ялагдаж, тэргүүн нь аль эртээс хүчин чадал, нэр төрийг нь мэдэх
Хошууд аймгийн түрүү гэгээн Гүүшид элч илгээж туслалцаа гуйсанд дөрвөн Ойрадын дотор байр суурь% хүчин чадлаараа тэргүүлж байсан түүнд аз таарч 1636 оны өвөл Баатар хун тайжийн хамт Ойрадын холбоот торгон цэргийг дайчилж, Хошууд аймгаар гол хүчин болгож, Зүүнгар аймгаар зүүн гар, Торгууд аймгаар баруун гар болгон хойноос нь дөрвөд, хойд аймгийн цэргийг томилж, цас мөстэй улирлыг ашиглан Хөхнуур, Төвдийн өндөрлөгийг дайлаар морджээ. 1637-1639 оны хооронд Хөхнуур, Бигэрээ, Цан орнууд дахь улааны шашинтнуудыг бүрэн устгаж Төвдийн Иу, Цан, Кам гурван орныг нэгтгэн авчээ. 1639 оны хавар Баатар хун тайж цэргээ аван Ойрад руугаа буцахад гэгээн Гүүш “Шоргоолжин мэт олон тангад дотор би ганцаар яаж суух вэ. Та нар хариад миний албат бас нөхөд болох улсыг илгээгтүн” гэж захижээ. Хун тайж харьж хүрээд гэгээн Гүүшийн захиа ёсоор хошуудын Хөндлөн Увишийг албаттай нь, мэргэн Жуунанг албаттай нь, хун тайжийн хөвгүүн өнчин Сэцэн зэрэг хүмүүсийг илгээжээ. 1642 оны өвөл гэгээн Гүүш төвд, монголын хаан сууж, Хошууд  хаан төрөө байгуулжээ. Үүнээс хойш түүний үе залгамжлагчид 75 жил хаан ширээнд сууж Хөхнуур, Төвдийн өндөрлөгийг нэгдэлтэй захирч өндөрлөгийн сээр нуруун дахь монголчуудаа Дээд монгол хэмээн нэрийдсээр эдүгээ хүрчээ.
Гэгээн Гүүш хаан Төвдийн өндөрлөгт
Хошууд  хаант төрөө байгуулснаас хойш 1654 онд таалал төгсөх хүртлээ Хөхнуур, Төвдийн өндөрлөгийг нэгтгэн захирч Мин улсын сүүлчээс хойших Хөхнуур, Төвдийн өндөрлөг дэх самуун дайныг зогсоож, анх алхам амар тайван нэгдлийг буй болгосон байна. Монгол, төвд үндэстний улс төр, аж ахуйн болон соёлын харилцааг сайжруулж, халх ойрад, хөхнуурын монгол ба төвд үндэстний улс төрийн харьцааг чангатгаж, олон үндэстнийг бүлгэмдүүлсэн зэрэг гавьяа зүтгэл гаргасан өнөөдрийн дээд монголчуудын 370 жилийн түүхийг дуулж ирэх гүүр шат нь болсон гэхэд ахдахгүй байх.
1690 оноос Чин улс Хөхнуур, Төвдийн өндөрлөгийг эзлэх санаагаа хурцалж Энх-Амгалан хаанаас урьдаар дайн байлдаанд эрэлхэг дайчин монголчуудыг эрхшээлдээ оруулахын төлөө хээл хахууль, хов жив, гааль гувчуураас аваад есөн шидийн арга хэрэглэж монгол, төвдийг хооронд нь мөргөлдүүлэхээр барахгүй монголчуудыг хоор хооронд нь өдөөсөөр байгаад 1760 он болоход Хошуудын хаадын эрх мэдэл аажим аажмаар суларч бүхий л дээд монголчуудын дотоодод нэгдэлтэй захирал алдагдах боллоо.
1714 он болоход Монголын хаадад бэйл, бэйс, туслагч, гүн, чин ван гэх мэтээр Чин улсын хараанд орсон нэр зүүлгэж, жижиг эрх мэдэлтнүүдийн эрх мэдэл, шунал хүслийг дэврээж өглөө.
1720 онд Чин улсаас далай лам Галсанжамцыг Төвдөд хүргэх нэрээр Дээд монгол руу цэрэг орууллаа.
1723 онд Гүүш хааны ууган хүү Дашбаатарын хүү Лувсанданзан Цагаан толгой хэмээх газар Хөхнуурын тайж нартай чуулган чуулж, өөрийгөө “Далай хун тайж” /дээд монголчууд “Данзан хун тайж” гэдэг/ өргөмжилж, бусад тайж нарыг хуучны монголын дуудлагаа сэргээж, Манж Чингийн цол өргөмжлөлийг хаяж “Дээдсийн хүчирхэг төрөө сэргээн мандуулъя” гэдэг уриан дор Манжийн эсрэг төвд монгол хорин мянган хүнийг дайчлан байлдсан ч ялагдаж үлдсэн хэсэг монголчууд нь Манжид бууж өглөө.
1725 оноос Чин улсын төр засаглал Хөхнуур, Төвдийн өндөрлөгт аажмаар хэрэгжиж,
Хошууд аймгаар голлосон торгууд, цорос, хойд, халх зэрэг таван аймгийг зүүн, баруун гарын 29 хошуу болгон хувааж дээд монголчуудын засаг захиргаа Мөнжийн эрхэнд бүрэн орлоо.
Манж Чингээс явуулсан “Төвдийг тэтгэж, монголыг хязгаарлах” төрийн бодлогын доор монголын нийгмийн байдал улам тогтворгүйтэж, удаа дараагийн талхидал дээрэмдэл, нутаг орноосоо оргож зугтсанаас хүн амын тоо эрс доошилж харь дайсантай тэмцэх хүчин мөхөсдөж, XVIII зууны сүүлч, XIX зууны эхэн гэхэд газрын аглаг бараадан амьдардаг малчид, сүм хийдэд шавилан буй лам хуврагаас өөр цэргийн хүч, төр засаглал гэж ор мөргүй устлаа.
XX зууны 30, 40-өөд он болоход улаан хасгийн дайн, мабуфангийн дээрэмдлэгээс бараг л үндэс тасарчихаагүй хэдэн монголчууд шинэ Дундад иргэн улс байгуулагдахад ерөөсөө 50 мянган хүн ам үлдсэн байлаа. Дээд монголчууд XX зууны 40, 50-иад он хүртэл Монгол улстай харьцаа холбоо сайн байж 60-аад оны эхээр тэмээн жинчид Да хүрээ явдаг байж. Одоо ч гэсэн дээд монголчуудын дотор Да хүрээгийн эдлэл хэрэгсэл хэт хутгаас авахуулаад хуучин эдлэл зөндөө байдаг.
60-аад оны сүүлч Соёлын хувьсгалаас хойш Монгол улстай харьцаа холбоо тасарч 90-ээд онтой золгосон байна.

Sunday, March 20, 2011

Лигдан Хутагт Хаан (1592-1634)


Оршил
Лигдан нь Толуйн удамын сvvлчийн их хаан байлаа. Тvмэдийн Алтан Хан нас барснаар Тvмэдийн ханлигийн нєлєє маш хурдан алга болов. Энэ vед Цахар тvмэн Лигдангийн удирдлага дор дахин тодрон гарч иржээ. Гэвч Манж хэмээх шинэ дайсан vтэр тvргэн хvчирхэгжиж, Цахартай єрсєлдєх болов. Yvний vр дvнд Лигдангийн Монголыг дахин нэгтгэх гэсэн эрмэлзэл талаар болоод зогссонгvй, улс гvрэн нь задран унаж, Чин гvрний муж болон хувирчээ.

Лигдангийн хаанчлал ба Манжийн бодлого.
Лигдан 1604 онд 12 настайдаа Цахарын хаан ширээнд заларчээ. Цахарын хаан бол зvvн 3 тvмнийг ерєнхийлєн захирах бєгєєд дээр нь баруун тvмнийг нєлєєндєє байлгадаг Монголын Их Хаан гэсэн vг.
1616 онд Лигданг 24 хvрч байхад, Тунгусийн Зvсэн аймгийн Нурхачи (1559-1626) Манжийн Айсин гvрнийг vндэслэн байгуулж байлаа. Анхандаа Лигдан хаан Манжийг "ирээдvйн дайсан, єрсєлдєгч" гэж vздэггvй байж. Манж Цахар 2 бие биенээ хvлээн зєвшєєрч, жирийн нєхєрсєг хєршvvд болох маягтай байв. 1618 онд Манжийн хаан Нурхачи Хятадын Мин улсад дайн зарласнаар байдал огцом єєрчлєгдєв. Учир нь Манжууд Хятад руу довтолсноор Монголчууд худалдааны боломжоо алдаж, хvнсний гачигдалд орж эхэлсэн байна.
1619 онд Нурхач Иехэ аймгийг довтолж ноёныг нь хєнєєжээ. Иехэ аймаг нь Монгол угсааны Манж аймаг байж. (Монголд манж угсааны Хамниган аймаг байдаг шиг). Тvvнчлэн алагдсан ноён нь Лигдангийн хадам аав байсан байна. Лигдан энэ vеээс Нурхачид єс санах болжээ.
Удалгvй эдийн засгийн хувьд хvндрэлд орсон Лигдан хаан Нурхачтай тохиролгvйгээр, хятадын КуанНин хотыг эзэлж алба авч байхаар болгов. Яг энэ мєчєєс, тэртээ тэргvй хvйтрээд байсан Лигдан, Нурхачийн харьцаа улам хурцдаж бие биендээ ил дайсагнаж эхэлсэн байна. Монголын ноёд хэнийх нь талд орохоо мэдэхгvй байснаа арай "єгєємєрєєр" нь Нурхачийг тvшиж эхэлжээ. Учир нь, Лигдан хаан хувь хvнийхээ хувьд дураараа, харгисдуу хvн байсан бололтой. Албатуудтайгаа ихэд хатуу харьцах бєгєєд, харьяат ноёдынхоо эмс охид, адуу малыг дээрэмдээд авах нь энvvхэнд.


Лигдан, Нурхач нарын сєргєлдєєн.

Нурхач Лигдангийн эсрэг цэрэглэн мордох гэхэд нь Лигдан хаан єєрийн элч Хангалбайхуг илгээж дорхи утгатай захиаг хvргvvлжээ. (1619 оны 11 сарын 27 нд)
"- Би бол Баатар Чингис хааны удам бєгєєд 400 мянган Монголын эзэн билээ. Чи бол усны 30 мянган Зvрчидийн эзэн. Хэрэв чи миний ємнєєс дайрах гэж байгаа бол сайн бодоорой. Чи Хятад улсад гай гамшиг их тарьжээ. Хятад бол миний сонирхолын бvс гэдгийг мэдтvгэй. Ийм учир энэ зун би КуанНин хотыг эзлэв. Чи хэрэв энэ хотыг дайрвал миний газар нутаг руу єнгєлзсєн гэсэн vг. Yvнийг би хэрхэвч тэвчихгvй болохыг мэдсvгэй."
Нурхач хариуд нь : (1620 оны 2 сарын 20)
"- Чи юундаа 400,000 Монголоор намайг айлгав. 1368 онд та нар Дайдугаас хєєгдсєнийхєє дараа хиартал цохиулсаар 60,000 нь л vлдээ биз дее. Тэдний олонхи нь чамаас нvvр буруулжээ. Ордос 10,000., Монгголчин (10 Тvмэд) 10,000 ., Харчин (+Асуд, Еншєєбvv) 10,000 ., Эдгээр баруун 3 тvмэн чамд захирагдахгvй. Yлдсэн зvvн тvмнvvд нь ч гэсэн чамд харьяалагдах билvv? Хуучирсан их тоогоор намайг айлгаж миний их улсыг єчvvхэн хvнтэй гэж тохуурахыг тэнгэр эцэг, газар эх тэвчихийг чи мэдэхvv. ..... ... чи бид 2 Хятад хэмээх хамтын дайсны эсрэг тэмцэгч тэнгэр заяат ах дvv хоёр бус уу. Би Хятадыг дайтна. Чи нэг бєгєєс хамтар vгvй бол бvv саад хий" гэсэн утгийг илэрхийлжээ.
Ямар ч байсан энэ захианууд хэргээ єгсєн бололтой хоёр тал байлдсангvй тэгсгээд єнгєрчээ. Гэвч Монголчууд нэг бол Лигданг нэг бол Нурхачийг сонгохоос єєр арга vлдсэнгvй. Их шуурга болох нь тодорхой байлаа. Ноёдууд аль талд орвол ашигтай вэ гэж толгойгоо гашилгасаар. Yvнийг нь сайн мэдэрсэн Манжууд Монгол ноёдыг хахуульдаж, охин хvvхэн, єнгє мєнгєєр татаж эхлэв. Харин Лигдан хаан хатуу ширvvн аргаар Монгол ноёдоо эгнээндээ авч vлдэхийг чармайж байлаа.

Лигдангийн албатууд тvvнээс зугтаж эхэлсэн нь.

1624 онд Лигдангийн харгислалаас залхсан Хорчингийн Ноён Ооба нь Хорчин аймгаа авч, євєр Халхын Жалайд отог, мєн Дєрвєд, Горлосуудын хамтаар Манжид "дагаар оров". (Гэхдээ vvнийг яг дагаар орсон гэхэд бэрх. Учир нь нэгдvгээрт, холбооны улс байгуулах, хоёрт Лигдангийн эсрэг Манжаас тусламж авах гэсэн утгаар ойлговол vнэнд илvv дєхєх мэт.) Тэгээд ч Хорчин нь Манжтай шууд хиллэж байсан ба ноёд нь Манжийн хаантай худ ураг болсон байжээ.
Лигдан хаан урвагч (хуучнаар зvvн тvмний) Хорчингуудыг залхаан цээрлvvлэх аян дайн хийв. Гэвч олигтой vр дvнд хvрсэнгvй. Нурхач цэргээ аваад гарлаа гэсэн мэдээ авангуутаа Лигдан ухарчээ.
1626 онд Нурхач vхэж, Тvvний хvv Хунгтайж Манж гvрний хаан болов. Хунгтайжийн 14 охины 9 нь Монгол ноёдтой гэрлэсэн байв. Сонирхуулахад хожмын Манжийн их хаан Канг-Ши нь Хорчин эмээтэй байжээ.
1627 онд Лигдан Хянганы орчим нутаглаж байсан (баруун тvмний?) Харачинг дайрчээ. Учир нь Харчингууд худалдааны замыг нь хааж байсан байна. Тиймээс тэднийг хашраах, мєн Цахарын нєлєєнд оруулах зорилготой байв. Yvнд цочирдсон баруун тvмний Ордос, Тvмэд, Авга аймаг, мєн Халхын ноёд нийлж Лигдангийн эсрэг цэрэг хєдєлгєж тvvнийг ялжээ. 40,000 Цахар цэрэг амиа алдаж, эд зvйлсийн vлэмж их хохирол гарав гэх. Аохин, Найман, Цахарын зарим отог Манжид дагаар оров. Євєр халхын Баарин аймаг 1626 онд Мин улстай холбоо тогтоосон байв. Гэвч Манжуудад ялагджээ. Лигдан Баарин аймгийг буцааж татахаар шахалт vзvvлж эхлэхэд Баарингууд Хорчингийн дэмжлэг дор зугтаж Манжид дагаар оржээ. Жаруд аймаг ч Минг дэмжиж байгаад холбоотноо солиж Манжийг сонгов.
1628-1629 онд Лигдан хаан Ганжуур их хєлгєн сударыг орчуулуулжээ. Тэрээр шашны нєлєєгєєр Монголчуудыг нэгтгэнэ гэж найдаж байлаа. 1631 онд Онгууд нар Манжид дагаар оров.

Лигдан хааны ялагдал.

1631-1632 онд Лигдан хаан Цахараас салаад явчихсан Ар Хорчин аймгийг залхаан цээрлvvлэх аян дайн хийв. Гэвч Манжийн хаан vvнийг єєрийн газар нутагт халдсан хэрэг гэж vзээд их цэрэг хураан ирж Лигданд маш хvнд цохилт єгєв. 1632 оны 5 сарын 8 нд Манжийн хаан дагаар орсон болон холбоотон Монголчуудад "ёсоо алдсан олиггvй хаан" Лигдангийн эсрэг тулалдаанд орохыг тушаажээ. Лигдан 100,000 орчим Цахараа авч ухарсан байна. Нvvдлийн цуваа хоол хvнсээр дутагдах, унаа малаар гачигдах, єрсєлдєгч тvмнvvдийн довтолгоонд єртєхийн зэрэгцээ, халдварт євчинд баригдах зэргээр єгvvлэх аргагvй бэрх зовлон vзэж, хаад ноёд, харц албат бvгд доройтон зутарчээ.
1633 онд Цахарын Хишигтэн аймаг Манжид эзлэгдэв. Yзэмчин, Хуучид, Сєнид, Авга, Муумянган аймгууд ар Халх руу зугтжээ.
1634 онд Лигдан хаан Хєх Нуур орчим євчин тусаж, улмаар тэнгэр єєд морилов. Лигдан хаан vхэн vхтлээ дайсандаа бууж єгєєгvй бєлгєє. .
Лигданы хvv Эрх Гонгор Хєх Нуураас буцаж Ордост иржээ. Гэвч Ордосууд тvvнийг барьж, Манжийн хаанд тушаасан гэдэг. 1635 онд Манжууд Хєх хотыг эзлэв. Манжийн хаан "Их Хааны тамгийг бид олж авлаа , Тэнгэрийн цаг бидэнд ирэв" гэж зарлаад Ємнєд Монголын ноёдыг бvр мєсєн талдаа татжээ.
1636 онд Ємнєд Монгол тэр чигээрээ Манжийн холбоотон улс болов. Хунгтайж ялагдсан Лигданы том хvv Эрх Гонгорт "єгєємєр" хандаж Цахарын ноён хэвээр vлдээв. Эрх Гонгор 1641 онд нас баржээ.
1644 онд Манжууд Бээжинг эзэлж Хятадад Чин тєрийг байгуулахад Монгол цэргvvдийн оруулсан хувь нэмэр vлэмж их ажгуу. Гэвч энэ мєчєєс эхлэн урьд нь холбоотон гэгдэж байсан євєр Монголчуудыг Манж гvрний "хязгаар муж нутаг" гэж vзэх болжээ.
1669 онд Лигданы бага хvv Цахарын ноён Абунай бослого гаргах гэж оролдоод баригдаж, Мvгдэн хотноо хорионд оржээ. Абунайн хvv зоригт Бурни эцгээ суллаж авахаар цэрэглэн мордсон боловч Манжийн цэргийг барсангvй. Буцах замдаа Хорчиний Ооба ноёны ач Сажинд алуулжээ. Бурнигийн эцэг Абунайг цаазаар авсан байна. Ингэж Толуйн угсааны, Монголын Их Хааны ширээг залгамжлах учиртай удам vндсээрээ устсан байна. Цахар аймгийг Бээжингээс шууд засаглах болжээ. Ємнєд Монголын бусад аймгуудыг хошуу, чуулганд хувааж єєрсдийнх нь ноёдоор дамжуулан захирах систем бий болов.

Тєгсгєл

Цахарын Лигдан хаан Пан-Монголист vзлийг баримталж байсан боловч, зєв аргаа олоогvйгээс амжилтанд хvрч чадсангvй. Бусад аймгууд ч тэр бас л Пан-Монголистууд байж бие биенээ нэгтгэхийг чармайж байлаа. Ингэхдээ гаднаас тусламж авахаасаа "нэрэлхдэггvй" байв. Харамсалтай нь Манжууд ирж туслачихаад буцахаа мартдаг "євчин" тэй улс байжээ.
Лигдан хаан, "Биеийг нь хураахаар сэтгэлийг нь тат" гэдэг суут євєг Чингисийн сургаалийг умартжээ. Yvний шийтгэл нь даанч хатуу байлаа. Манжийн хаан "зєєлєн нь хатуугаа" дийлдэг хэмээх зарчмийг баримтлан зєєлєн бодлого голчлон явуулж, ноёдыг талдаа татаж байхад Лигдан эсрэгээр хэт харгис хатуу аргаар vзэж, бусдыгаа vргээж байсан болов уу.
Гэвч Монголын их хаан харь дайсаны ємнє євдєг сєгдсєн нь vгvй. Лигдан хааны яс нь хугарсан боловч, нэр нь бvтэн vлдэв гэх.
Монгол, Хятад, Манж нарын гол зорилго бол Тєв Азийн зvvн этгээдэд ноёрхолоо тогтооход оршиж байлаа. Гэвч энэ 3 єрсєлдєгч нар дотроос Манжууд ялан гарчээ. Манжийн бодлого дараахи шат дарааллаар явагдсан гэж тааж байна. Yvнд :
1. Монголчуудтай холбоо тогтоож хамтын хvчээр хятадыг эзлэх, vгvй бол ядаж баруун хил дээрээ 2 дахь фронт vvсгэхгvй байх.
2. Монгол тvмнvvдтэй тус бvрд нь дипломат харьцаатай байх. Бие биенийх нь эсрэг холбоо байгуулах.
3. Монголыг эзлэх. Yvний тулд эсэргvv vзэлтэй удирдагч нарыг нь аль болох ганцаардуулах. Ноёдыг нь аль болох талдаа татаж, єндєр шагнал урамшуулал єгєх, хэрэв энэ аргад автахгvй бол хvч хэрэглэх.
Єєр нэгэн шалгарсан арга нь шарын шашнаар дамжуулж ард олоны сэтгэл санааг татахад байлаа. Манж гvрний хаад энэ бодлогоо аажим, аажмаар vе уламжлан тасралтгvй явуулж чадсан бєлгєє.

хавсралт.

Тэр vеийн Манжийн мэдэлд Цахар, Хорчин, Жалайд, Дєрвєд, Горлос, Аохин, Найман, Баарин, Тvмэд, Жаруд, Дєрвєн Хvvхэд, Ар Хорчин, Онгууд, Харчин, Уруд, Хар Цэрэг гэх зэрэг аймгууд очсон байлаа. Эдгээр аймгууд нь єнєєгийн Євєр Монголын ихэнхи хэсгийг бvрдvvлнэ.
Цахар хамгийн их босож байсан тул тэднийг Бээжингээс шууд удирдаж байхаар болов. Бусад аймгуудыг єєрсдийн ноёдоор нь удирдуулав.
Ємнєд Монголын гэгдэх 6 чуулган vvсэв.
1. Жирим. Хорчингийн 6 хошуу, Жалайд 1, Дєрвєд 1, Горлос 2
2. Зост. Харчин 3, Тvмэд 2
3. Зуу Yд. Аохин 1, Найман 1, Баарин 2, Жаруд 2, Ар хорчин 1, Онгууд 2, Хишигтэн 1, зvvн жигvvрийн Халх 1
4. Шилийн Гол: Yзэмчин 2, Хуучуд 2, Сєнид 2, Авга 2, Авга нар 2.
5. Улаан Цав: Дєрвєн хvvхэд 1, Муумянган 1, Уруд 3, баруун жигvvрийн Халх 1.
6. Их Зуу: Ордосийн 7 хошуу.
Мєн Долоон нуурын гэх Цахарын 8 хошуу. Дээр нь хожим нэмэгдсэн Алшаа болон Идшийн голын Торгуудуудын хошуу нэмэгдэнэ.

ашигласан материал:
-"Лу. Алтан Товч". Германы монголч эрдэмтэн В.Хейссигийн судалгаанаас vзэхэд гvvш Лувсанданзан "Алтан товч"-ийг 1651-1676 оны хооронд бичсэн бололтой. (1990 онд УБ хотноо кирилл vсгээр дахин хэвлэгдсэн)
-Германы монголч эрдэмтэн Вероника Вейт : "Die mongolischen Voelkerschaften". 1986 оны хэвлэл. ХБНГУ.
-Зєвлєлтийн монголч эрдэмтэн А.Шастина "Алтан товч". 1957 оны хэвлэл.

Галдан Бошигт Хаан (1632/44 - 1697)


1- р хэсэг
Галдангийн ємнєх vеийн Монгол орон буюу
ЗvvнГар, Хотгойдын АлтанХан, СэцэнХан, ЗасагтХан хэмээгч
улс, аймгуудын vvсэл
Оршил
Галдан нь Эсэн хааны 12 дахь vеийн удам гэгддэг. Тvvний тєрсєн он тодорхойгvй. Гэвч ихэнхи тvvхчид 1644 он гэж vздэг. Зарим нь 1632 он гэдэг.

Зvvн Гарын Хаант улс тvvний нэр

ЗvvнГар хэмээх нэрийн талаар олон тайлбар бий.
Эхний тайлбар нь : Дєрвєн Ойрдууд дотроо
- зvvн гар (жигvvр) : Баатад , Дєрвєд + Хойд аймгууд
- баруун гар (жигvvр): Торгууд
- тєв : Хошууд
гэж хуваагдаж байсан бололтой.
Зvvн гарыг бvхэлд нь Цорос овогтон захирна. Баруун гарын Торгууд аймгийг эртний Монголын Хэрэйд аймгийн Тоорил хааны удамын ноёд захирна. Хошууд аймгийг Чингисийн дvv Хавт Хасарын удамын Боржгин овогтнууд захирч байжээ.

ЗvvнГарын vvсэл
16-р зуунд Дєрвєн Ойрдод дайн болж, Цорос, Хойд, Дєрвєд аймгуудын ноёд Хавт Хасарын удамын Хошуудын ноёдтой эрх мэдлийн тєлєє их тэмцжээ. Энэ дайнд Хойдын Хархул ноёноор удирдуулсан Цорос овогтнууд ялж зонхилох аймаг болов.
1600 оны орчим Хойд, Хошууд, Хотгойд аймгуудын хоорондын тэмцлээс залхаж, газар нутгийн хувьд хомсдолд орсон Торгууд аймаг Сибирийг бараадан нvvжээ. Тэд олон арван жил Тvрэг угсааныхантай байлдаж єрнє зvгийг зорин алгуур урагшилсаар 1650 оны орчим Ижил мєрєнд очиж тогтсон гэдэг.
Харин Хошууд аймаг нь ємнє зvг нvvжээ. Тэд хожим (1636-1637 онд) Хєх нуур, Цайдамыг эзлэн сууж, Далай Ламыг хамгаалагч нар болжээ.
Ингээд vндсэндээ 4 ойрдын холбоо задарч, Хархул ноёны vндэслэн байгуулсан ЗvvнГарын тvvх эхэлдэг.

Хотгойдын Алтан Хан хэмээх ханлиг-улсын vvсэл

1580 иад оны vед Хотгойдын АлтанХан vvсчээ. Халхын баруун гарын захирагч засагт хан Лайхур Хошууд аймагтай эвсэн Хойд аймгийг цохиж, хойд-Хойдуудыг эзлэн авснаар Хотгойд аймаг бий болжээ. Гэвч 1587 онд Хойдын Хархул ноён хариу цохилт єгч Лайхурын мэдлээс Хотгойдыг гаргав. Удалгvй Гэрсэнзийн ахмад хvv Ашихайн удмын Шолой уваш хунтайж Хотгойдыг удирдах болов. Хотгойд нь энэ vедээ ЗvvнГарын вассал улс байсан бололтой. Шолой Уваши єєрийн vеэл ах Лайхуртай сєргєлдєж байв. Хvчирхэг цагтаа Хотгойдын Хант улсын нутгийн хил хязгаар нь зvvн тийш Сэлэнгэ, Тамирын эх баруун зvг Алтай, Красноярск хvрч байжээ.
1620 онд Ойрд-Хотгойдын дайн эхлэв. Шалтгаан нь Оростой холбох худалдааны замаа булаалдсан болов уу. 1623 онд Хотгойдын АлтанХан Шолой Уваши Ойрдуудад алагджээ. Тvvний хvv Гомбо-Эрдэнэ Хотгойдын АлтанХаны суудалд залрав.


Хотгочин Эрдэнэ Баатар Хунтайж

Хойдын Хархул ноёны хvv Цорос овгийн Хотгочин ноён 1634-1653 онуудад тєр барихдаан хот тосгон шинээр бариулж, Оросуудтай найрсаг харилцаа тогтоон, худалдаа наймааг урамшуулан дэмжиж байв. Хотгочин ноён Далай Ламын vнэнч шавь гэгдэж, тvvний дайснуудыг дарж єгсєн тул "Эрдэнэ Баатар Хунтайж" цол хvртжээ. ЗvvнГар улсад шашны сvм хийд, сургуулиуд олноор байгуулагдаж байлаа. Ойрдын гэгээн Заяа - Пандито "Огторгуйн Далай" болон бусад бvтээлvvдийг орчуулах, бурханы хєрєг туурвих, бурхан бvтээх зэрэг ажлыг удирдаж байжээ.
Эрдэнэ Баатар Хунтайж Хасгууд зэрэг Тvрэг угсааныхны эсрэг амжилттай довтолж тэднийг эрхэндээ оруулж, Тєв Азийн баруун цээжинд ноёрхолоо тогтоосон байна.

Эрдэнэ Баатар Хунтайж нь Хотгойдын АлтанХан Гомбо-Эрдэнэтэй найрамдалын гэрээ байгуулж, Ойрд - Хотгойдын ужиг хямралыг зогсоов. Хошуудын Гvvш Хаан Тєрбайхтай ч сайн харилцаа тогтоов. Мєн 1640 онд Халхын ноёдтой харийн дайсан довтолбоос бие биедээ харилцан туслах тухай гэрээ байгуулав.

Заяа-Гэгээн болон Занабазар

Заяа-Гэгээн нь Намхайжанцан гэж нэртэй хурц гойд ухаанаараа хар нялхаасаа тодрон гарч ирсэн эгэл жирийн Ойрд хvv байсан бололтой. Тэрээр Далай Ламын гарын шавь болж, зохих дамжаануудыг амжилттай дvvргээд Заяа-Пандито цол авчээ.
1640 оны Халх-Ойрдын Монголын хэлэлцээний дараа Ойрдын Заяа Гэгээн Халхын хангуудын урилгаар ТvшээтХан, СэцэнХаны нутгаар аялж ном шаштир туурвих, бурханы сургаалийг орчуулах, бурхан бvтээх, сvм хийд, дугана байгуулах ажилд асар их тус хvргэсэн гэдэг. Зая Гэгээн Халхад 2 жил болжээ.
Зарим тvvхчид Тvшээт Хан Гомбодоржийн хvv 5 настай Занабазарыг Халхын бурхан шашны тэргvvнээр тодруулж, Тvвд аялуулах ажилд Заяа Гэгээн тун их санаачилгийг гаргаж биечлэн оролцсон гэж vздэг.

Ар Халхын задрал

Зvvн Халхын нутагт 1633 онд Сэцэн Хан хэмээх бие даасан ханлиг vvсчихсэн байж. 1637 онд Тvшээт Ханы (ар Халхын) баруун гар гэж тооцогдож байсан Засагт Хан бие даасан ханлиг болон салж гарчээ.
1652 онд Сэцэн Хан Шолой тэнгэр болов.
1653 онд ЗvvнГарын хаан Хотгочин Эрдэнэ Баатар Хунтайж таалал тєгсєв. ( Тэрээр хоёр хатантай, 12 хvvхэдтэй байсан болов уу. Эхний хатнаас нь Зэвтбаатар, Цэцэн нар, удаахь хатнаас нь Сэнгэ, Галдан, Доржжав нар тєржээ. ) Тvvний хvvхдvvдийн хооронд хаан ширээний тєлєєх маргаан vvсч, улмаар Хошуудын ноёд нэмэгдэн орсноор иргэний дайн болон ужгарч магадгvй болсон авч тэгсхийгээд тvр зууртаа намджээ. Сэнгэ хаан ширээнд суув.
Яг энэ vед хєрш улс Хотгойдод ч гэсэн шинэ Алтан Хан гарч ирэв. Шолой Увашийн ач Эринчин Хотгойдын Алтан Ханы угсаа залгамжлав.
1655 онд Тvшээт Хан Гомбодорж мєнх бусийг vзvvлэв. Тvvний хvv Чахундорж угсаа залгамжлав.
1657 онд Засагт Хан Норов бишрэлт нас барж, хvvхдvvдийнх нь дунд бас л "хэн єв залгамжлах вэ" гэдэг дээр маргаан гарчээ. Тvvний том хєвгvvд болох Чу мэргэн, Вансvг хоёрын дунд хэрvvл vvсч улмаар хоорондоо дайтаж эхэлжээ. Хожим Вансvг ялж Засагт Хан болов.

Хотгойдын Алтан Хан хэмээх ханлиг улсын мєхєл

Хотгойд нь Халх, Ойрд (ЗvvнГар) хоёроос бие даасан байж, мєн шаардлага гарвал тэдний эсрэг тэмцэж байв. Энэ тэмцэлдээ Оросуудыг ашиглах сонирхолтой байлаа. Сибирийн Орос улс Хотгойдоор дамжуулж Монголын бусад аймгууд болон Манж улстай худалдаа хийхийг хvсч байжээ. Оросууд анхандаа Хотгойдыг захирагчид "Алтан Хан" хэмээх цол олгож байв. Гэвч цагийн явцад Орост илvv том зах зээл хэрэгтэй болж байлаа. Энэ эрэлтийг мэдэрсэн Засагт Хан Хотгойдоор дамжуулалгvйгээр шууд Оростой худалдаа хийхээр болов. Хотгойдуудын хувьд худалдааны боломжоо алдана гэсэн vг.
1662 онд Хотгойдын АлтанХан Эринчин Засагт Хан луу довтолжээ. ЗасагтХан Вансvг цэргээ авч байлдсан боловч дийлдсэн байна. Энэ боломжийг ашиглан Эринчиний холбоотон Чу мэргэн ЗасагтХан болов. Гэвч тvvнийг удирдагчаа гэж хvлээн зєвшєєрєєгvй хэсэг айл єрх Тvшээт Ханы нутаг руу зугтаж одсон нь асар их хор уршигтай хэрvvлийн vндэс болсон байна. Засагт Хан, Тvшээт Хан хоёр эдгээр айл єрхийн талаар маргалдан улмаар хоорондоо хямарч эхэлжээ.
1667 онд ЗvvнГарын Сэнгэ хаан довтолж Хотгойдын армийг бvслэн хаасан байна. АлтанХан Эринчин бууж єгч, Сэнгэ хааны албат оров. Хотгойдын III Алтан Хан Эринчинээс хойш єєр хvн энэ цолыг эзэмшсэнгvй. Хотгойд нь ЗvvнГарын хаант улсын харьяатай нутаг болжээ.
2- р хэсэг
Халх хоорондын хямрал

1670 онд Засагт Хан Норов-Бишрэлтийн бага хvv Сэнгvм Манжийн эзэн хааны тушаалаар Засагт Хан хэмээн томилогдов. (Чахундорж 1655 онд Манжийн нєлєєг хvлээн зєвшєєрсєн тул 1656 оноос эхлэн Халхын хангуудыг Манжийн эзэн хааны соёрхолоор томилж байх болжээ.)
Сэнгvм : "- нэгэнт нєхцєл байдал єєрєєр эргэсэн тул 1662 онд дvрвэсэн айлуудыг буцааж єг" гэж Тvшээт Ханаас нэхжээ. Гэвч Чахундорж тэдгээр айлуудыг Засагт Ханд буцааж єгєхєєс татгалзсан байна. Хямрал дахин эхлэв.

Ойрд хоорондын тэмцэл

1671 онд Сэнгэ хааныг тvvний хойд ах (эцэг нэгтэй, эх єєр) Сэцэн, Зэвтбаатар хоёр хороож, хаан ширээг булаан авчээ. Сэнгэ хааны тєрсєн дvv Галдан Тvвдийн Дашлюмба хийдэд Панчин Ламд шавь орон Буддын ном vзэж байлаа. Далай хаан Галданг дуудаж уулзаад, зvvнГар луу яаралтай буцахыг зєвлєжээ. Далай лам Галданд ХунТайж цол олгож ЗvvнГарын захирагч мєн хэмээн хvлээн зєвшєєрчээ. Галдан ЗvvнГарт буцаж ирээд ахынхаа єшєєг авахаар хэд хэдэн дайн хийсэн байна.
Сэцэн, Зэвтбаатар нарын холбоотон байсан Хошуудын Очирт Сэцэн Хан Галдангийн эсрэг довтолж, бас нэгэн дайн болов. 1677 оны орчим Галдан ялж, Хошуудын Очирт Сэцэн алагдав. Хошууд нь Цорос, Хойд нарт эртний єстэй бєгєєд, дахиж нэгэн єс нэмэгдэв.
Энэ ялалтын дараа, Далай лам Галданг бvх Ойрдын хаан гэж vзээд "Бошигт" цол олгосон байна.
Очирт Сэцэн Хан нь Галдангийн хадам євєє байсан гэдэг. Мєн Очирт Сэцний ач хvv Лувсангомбо Аравдан нь ТvшээтХан Чахундоржийн охинтой гэрлэсэн байжээ. (vvнээс уламжлан Тvшээт Хан Чахундорж Галданд єсєрхєж эхэлсэн бололтой. )
Галдан урьд Сэнгэ хааны эзэлсэн Хотгойдыг найрамдалт харилцаа тогтоож, холбоотон болсон ЗасагтХанд бэлэглэв. ТvшээтХан Чахундорж Ойрдын Хошуудтай харилцаагаа улам лавшруулж, ЗасагтХан- ЗvvнГар гэсэн холбоотнуудын эсрэг эвсэл байгуулж эхлэв.

Манж - ЗvvнГарын харилцаа

Манжийн хаан анх 1677 онд ЗvvнГард гарсан єєрчлєлтийн тухай мэдээ хvлээн авч, тэдний хvч чадалыг бодитоор мэдэрч эхэлжээ. 1677 оны 10 аас 11 сард Галданд цохиулж зугтсан олон тооны Ойрдууд Манжийн хилийг зєрчин нутгийн гvн рvv орж иржээ. 1678-1679 онд ЗvvнГарын улсад Ойрд хоорондын хямрал хурцдаж, тэр хирээр Галдангийн нэр сvр тvгэн тархаж байлаа. Манжийн хаан Галданг "харгис муу" хvн гэж тодорхойлсон ч, энэ бодлоо дотроо нууж, эелдэг халуун vгтэй захиаг их бэлэг сэлтийн хамт єгч явуулжээ. Галдан хариуд нь худалдааны харьцаа тогтооё, сайн хєршvvд байяа гэсэн утга бvхий захиа илгээжээ.
1679 оны 10 сард Галдан єєрийгєє Ойрдын хаан хэмээн vзэх болсон тухай мэдээ Манжийн хаанд иржээ. Энэ vеээс эхлэн Манж гvрэн Галданг "Ойрдуудын асуудлаар харьцах гол хvн" гэж vзэх болжээ. Жишээ нь 1679 оны 11 сард Ойрдын нэгэн жижиг бvлэг Хятадын єндєр зэрэглэлийн худалдаачдыг дээрэмдэж, Манжийн хамгаалагч цэргvvдийг нь хядсан хэрэг гарчээ. Манжийн хаан энэ тухай Галданд мэдэгдэж, гэмтнийг гэсгээн цээрлvvлж єгєхийг хvсчээ. Галдан цэргээ явуулж хил орчмын дээрмийн бvлгvvдийг устгуулсан байна.
1680 оны 9 сард Манжийн хаан болон Тvвдийн Далай Лам нарын хооронд зєрчил vvсэв. Шалтгаан нь "хилийн гаднах" Монголчуудыг (Ойрд, Халх) хэн нь захирах вэ, тэднээс алба татварыг хэн нь илvv авч байх вэ гэдгээс болжээ. Энэ vеээс эхлэн Далай Лам Монголчуудыг Манжийн эсрэг турхирч эхэлсэн ажээ.
1983 онд ЗvvнГарын худалдаачид хэтэрхий олон хамгаалагч цэрэгтэй иржээ. Тэд хилийн доторхи Монголчуудыг дарамталж, Хятадуудыг дээрэмдсэн хэрэг гарсан байна. Манжийн хаан тушаал гаргаж, vvнээс хойш Ойрдуудыг зєвхєн тусгай эрхийн бичигтэй, мєн цєєн тоогоор ирж худалдаа хийлгэж байх болгов. Мєн хуурамч баримтаар хил нэвтэрсэн хvмvvсийг тагнуул гэж vзээд єчиггvй цаазлах болжээ.

ТvшээтХан - ЗvvнГарын хямрал

Галдангийн Бээжин рvv илгээсэн ачаа хєсгийг СэцэнХаны нутаг дээр дээрэмдэж, элч нарыг нь хороожээ. Энэ хэргийн цаад эзэн нь ТvшээтХан Чахундорж байсан гэх.
1684 онд Далай ламын элч Арбунай биечлэн ирж Засагт хан, Тvшээт Ханы "дvрвэсэн, зугтсан айлуудын талаархи" хэрvvл, хямралыг зохицуулах гээд барсангvй.
1686 онд Манжийн хааны ивээл дор Хvрэнбэлчирт хуралдаан болж, Далай Ламын элч Ширээт, Манжийн эзэн хааны бvрэн итгэмжит тєлєєлєгч Ачит гэлэн, Ли Фан (колонийн) яамны сайд Арани тэргvvтэн оролцжээ. Засагт Хан Сэнгvм нас барсан тул тvvний хvv Сара иржээ. Тvшээт Хан Чахундорж дvv Жавзандамба Хутагтын хамт заларч ирэв. Сара Чахундорж нар ойлголцож эвлэрсэн байна. Гэвч Тvшээт Хан нэхэлт айлуудын талыг нь л гаргаж єгсєн тул хямрал цааш vргэлжлэх нь тодорхой болов.
Далай ламын элч буцахдаа Галданд : "-Манжийн хаан болон Тvшээт хан нар намайг халхын Жавзандамба Хутагттай зэрэгцvvлэн суулгаж доромжлов. Далай Ламын зиндааг доошлуулан гутаасан энэ доромжлолыг бурханы шавь Галдан чи тэсэх vv" гэсэн утга бvхий хатгах vгийг хэлvvлжээ. Yvнд эгдvvцсэн Галдан манжийн хааныг буруушааж далай ламыг хvндэтгэсэнгvй хэмээн зэмлэсэн захиа явуулав. Мєн тvшээт хан Чахундоржид захиа явуулж, ачаа хєсгийг минь ямар учраас дээрэмдэв, Хошуудын Очиртсэцэний талынхныг дэмжсэндээ ингэв vv гэж тулган асуужээ. "Yvнийг зэр зэвсгийн хvчээр хариулья, Галданг довтолья" гэж Тvшээт Хан Чахундоржийг санал гаргахад манжийн хаан хориглож болиулсан байна. Мєн Манжийн эзэн хаан нь Тvшээт хан Чахундоржид ЗvvнГарын эсрэг ямар ч эвгvй хєдєлгєєн хийж болохгvйг хатуу анхааруулжээ.

Галдан, Чахундорж нар дайтсан нь
1687 онд Засагтхан Сара Зvvнгард холбоотон улс маягаар нэгдэх сонирхолтойгоо Галданд уламжилжээ. Тэгээд ч ЗасагтХаны охин дvv нь Галдангийн vеэл Равдантай суусан зэргээр худ ургийн барилдлага єргєн байлаа. Галдан энэ саналд ямар хариу єгсєн нь тодорхойгvй.
Мєн онд ЗасагтХаны олон залуу тайж нар Галдангийн тєрсєн дvv Доржжавтай нийлж Тvшээт Ханы нутгийг зорьжээ. Тэдний зорилго нь нэхэлт єрх айлуудаа буцааж авчрахад байсан бололтой. Тэгмэгц Тvшээт Хан Чахундорж єєрийн хvргэн (Ойрдын Хошууд аймгийн Очиртсэцний ач ) Лувсангомбо-Аравдантай нийлж довтлоод, тэднийг барьж авч бvгдийг нь хєнєєжээ. Мєн цааш довтолж ЗасагтХан Сараг гэнэдvvлэн барьж хороогоод, албат айл єрхvvдийнх нь дунд бєєн алан хядлага хийжээ. Тэгээд Зvvнгарын нутгийг зорьж хил орчмын айлуудыг сvйтгээд буцжээ.
Тvшээт Хан энэ довтолгоогоо Манжийн хаанаас нуусан байв. Тvшээт Ханыг зорьсон залуу тайж нар ЗасагтХан Сара болон ЗvvнГарын хаан Галдан нарт энэ талаар дуулгаагvй байсан бололтой.
Дvvгээ, дээр нь холбоотон Засагт ханаа хороолгочхоод ЗvvнГарын Хаан vнэхээр бачимдан уурласан биз. Галдан Бошигт 1688 онд 30,000 цэрэг аваад ЗасагтХаны нутгаар дамжин ТvшээтХаныг уулгалан довтолжээ. Чахундорж тосож байлдсан боловч хэмх цохиулсан байна. Занабазар Чахундоржийн ар гэрийг аван Євєр Монгол руу дvрвэн одов. Чахундорж дахин цэрэг хурааж хоёр дахь удаагаа Галдангийн цэргийг зогсоох гэж оролдсон ч мєн л хиар цохиулжээ. Чахундорж цэргээ хаяад Занабазарын хойноос зугтсан байна. Ингээд Галдан Хэрлэн гол хvртэлх єргєн уудам нутгийг эзлэн авах боломжтой болжээ.
Галдан бошигт Манжийн эзэн хаан Канг-Ши болон Далай ламд захидал явуулж, би энэ дайныг эхэлж єдєєгvй юм шvv. Чахундорж дvvг минь хороож, єлзийт Засагт Ханы нутагт цуст аллага vйлдсэж, нvгэлт vйл тарьсан тул би тvvнийг довтлов гэсэн санааг илэрхийлжээ. Манжийн хаан Тvшээт Ханыг зэмлэн буруушаав. Тэгээд Галдантай харилцаагаа хэвийн vргэлжлvvлж, худалдаагаа дахин сэргээх санал тавьжээ.

Хуйвалдаан

Галданд маш олон дайсан байв. Хошууд, Хасаг, Манж, Халх, Оросын Козак г.м. Гэвч хамгийн аюултай нь тvvний vеэл Цэвээнравдан байсан мэт. Цэвээнравдан нь Сэнгэ хааны хvv билээ. (Сэнгэ хаан нь Галдангийн ах) Цэвээнравдан єєрийгєє хаан болох эрхтэй гэж vзэх тул Галдангийн эсрэг сэм хуйвалдаж, аятай мєчийг анан хvлээж байсан гэх.
1690 онд Галдан цэргээ авч, эзэлж авсан ар Халхын нутагтаа хамгаалалт хийхээр Ховд хотоос хєдєлжээ. Тэгмэгц Цэвээнравдан тvvний араас гэнэт довтолж, дайсагнал ил болов.
Цочирдож сандарсан Галдан Ховд орчим бэхжиж авахыг сонирхсон ч энэ нь хэтэрхий аюултай байлаа. Єєрийгєє ЗvvнГарын хаан гэж vзэх болсон Цэвээнравдан цэрэг бєєгнvvлж, Ойрдын ноёдыг талдаа татаж эхэлжээ. Дээр нь Цэвээнравдан Оростой холбоо барьж Галданг дэмжиж болохгvй хэмээн сэм ятгасан бололтой. Хошуудууд Галданг Тvвд орох, Далай лам руу очих замыг нь хааж байлаа. Галдан Бошигт ийнхvv Орос-ЗvvнГар-Хошууд-Манжуудаар хvрээлvvлж, гарах гарцгvй тойрогт оржээ.
3- р хэсэг
Галдангийн тэмцэл


Итгэл найдвар

Галдан Бошигт яаравчлан Хэрлэн, Орхоны хєндий, Ховд орчмуудаар бэхлэлт бариулж эхэлжээ. Орос тvvний эсрэг хєдлєхгvй. Ийм учир хойд хилийн зvгээс айлтгvй. Тэгэхээр Халхад ноёрхлоо бэхжvvлэхийн зэрэгцээ, євєр Монголчуудыг босгож, Манжийн эсрэг хамтран тэмцэж болох юм гэсэн тєлєвлєгєє Галдан болон тvvний нєхдєд байсан болов уу. Хошууд нартай хэлэлцээ хийж болох. Харин аргалахад хамгийн хэцvv нь Цэвээнравдан л байлаа.
Манж нартай эхэндээ гайгvй харьцаатай байсан боловч яваандаа Манжууд элдэв шаардлага тавьж эхлэв. Галдан хариуд нь ТvшээтХан Чахундорж, Жавзандамба Хутагт нарыг гаргаж єг. Тэд гэм хийсэн тул тэднийг гэсгээвэл зохино гэсэн шаардлага тавьж, цаг хожихийг хичээж байсан бололтой.
Ингээд хоёр тал ойлголцохоо болиод ирэнгvvд эзэн хааны арми Галданг хvчээр номхотгох аргад шилжсэн байна. 1690 оны зун Галдангийн цэргvvд Халх голын дагуу давшиж, Хєндлєн Бошигтийг довтолж ухраав. Энэ мэдээг авсан Манжийн эзэн хааны арми тулалдаан болсон газар луу яаравчлан хvрч очив. Тэгээд "Ойрдууд Соёлж гол дээр буудаллаад байна" гэсэн мэдээ авчээ. Манжийн жанжин Алани єнєє газар нь ирж гэнэдvvлэн довтлох гэсэн боловч цаадуул нь аль хэдийнэ (Улз гол руу?) хєдєлсєн байж. Манж, Халх цэргvvд хойноос нь хєєж бvсэлж аваад, хоёр талаас нь дайрчээ. Тэгэхэд нь Ойрдууд амжилттай хамгаалж, улмаар Манжийн цэргийг бут цохив. Галдангийн єєртєє итгэх итгэл нь vлэмж нэмэгдсэн биз. Магадгvй энэ хэцvv байдлаас ялагчаар тодрон гарах ч юм билvv?

Улаанбудангийн тулалдаан

Манжийн хаан дээрхи ялагдалд асар их хорсож, vтэр тvргэн хариу цохилт єгєхийг чухалчлав. Энэ мэдээ хилийн доторхи Монголчуудад сєргєєр нєлєєлж буй нь ойлгомжтой байлаа. Тэгээд єєрийн дvv их жанжин Фу Чуанд цэрэг цуглуулж, Галданг vхсэн, амьд аль нь ч хамаагvй олж ирэхийг тушаажээ. Эзэн хаан Хорчин аймгаас цэрэг дуудсан боловч дєнгєж тал нь нилээн хоцорч иржээ. Мєн адил зарлан дуудах авсан Харачин, Авга, Найман аймгуудаас нэг ч хvн ирсэнгvй. Манжуураас хvчирхэг явган болон морин морин цэргийн ангиудыг яаралтай татаж авчрав. Бээжинд байсан их бууны хороог хойд хил рvv татаж ирvvлэв.
1690 оны 7 сарын сvvлээр Галдан 20 тvмэн цэргээ авч євєр Монголын нутаг Улаанбуданд ирсэн байлаа. Манжууд ч уг газар очиж довтлоход бэлдэж эхлэв. Манжийн арми 8 сарын 3 ны vvрээр давшиж эхэлсэн байна. Тэд уулын єндєрлєг газар их буугаа байрлуулж, Ойрдуудын зvг нилээн бууджээ. Тэгээд хоёр хэсэгт хуваагдаж байгаад, фронтын дунд болон баруун хэсэгт гол хvчээ тєвлєрvvлэн давшиж эхлэв. Ойрдууд нэг талаараа ой модоор хvрээлvvлсэн, нєгєє талаараа голын эргээр хашуулсан зурвас газар бэхлэлт хийсэн байв. Тэд тэмээнvvдээ эгнvvлэн хэвтvvлж, урдуур нь ачаа хєсгєє єржээ. Тэгээд тэмээнvvдийнхээ бєхний завсраар буудалцаж байсан бололтой. Орой болтол байлджээ. Манжууд асар их хохирол vзсэн ч улайран давшсаар эцэст нь бэхлэлтийг нь яг тєв хэсгээр нь сэтэлж, хамгаалалтын гvн рvv цємрєн орж чадсан байна. Харуун баруун хэсгийнхэн тэднийг араас дэмжих нь байтугай хvчтэй эсэргvvцэлтэй учирч нэг ч алхам урагшилсангvй. Гардан байлдаан болж, хоёр тал аль аль нь vлэмж их хоирол амсчээ. Yдэш болоход эцэж цуцсан Манжууд харин ч єєрсдєє ухрахаас єєр аргагvй болжээ.
Ингээд, Галдан Бошигт болон Манжийн жанжин Фу Чуан нар Ялгуусан Хутагтаар дамжуулан гал зогсоох "энхийн хэлэлцээ" байгуулсан байна. Ялгуусан Хутагт нь анхандаа Манжийн хаанаас Далай лам, Галдан нарыг тагнах vvрэг авч, тэдний дунд орж ажиллах ёстой байж. Гэвч хожим Галдангийн талд ажиллаж, хоёр талд зэрэг тагнуул хийх болжээ. Дайны тєгсгєлд Ялгуусан хутагт нь Манжийн эсрэг байлдаж байв.

Ар Халх Манжид дагаар орсон нь

Галдантай хийсэн энхийн гэрээ удаан vргэлжлэхгvй гэдгийг Манжууд сайн мэдэж байлаа. Ийм учраас Манжийн эзэн хаан Халхыг албан ёсоор Чин гvрэнд нэгтгэж авахаар яарч байсан болов уу. Тэгээд ч удах тусам Чахундоржийн бодол эргэнэ. Аягvй бол хоёр дахь Галдан ч болж мэднэ гэсэн башир санаа Канг-Ши эзэн хаанд байж.
1691 оны зун Манжийн хаан Бээжингээс хойш 300 км газар орших Долоон нуур хотод ирэв. Ар Халхын 550 тайж болон євєр Монголын 49 хошууны ноёд тvvнийг тосож авчээ. Манжийн хааны урьдчилан бэлдэсний дагуу бэсрэг наадам болж, Манжийн цэргийн сvрт vзvvлбэрийг зочид гийчид "таалан" сонирхжээ.
Ингээд хаад, ноёд хуралдаад Халхыг, євєр Монголын нэгэн адил Манж гvрний нэг хэсэг гэж vзэх болов.

Галдангийн шаардлага

1692 онд Галдан Манжийн эзэн хаанд захидал илгээж Тvшээт Хан Чахундоржийг гаргаж єгєхийг дахин шаарджээ. Мєн зєвхєн Далай Ламын vгийг дагах болно хэмээн баталжээ. Манжийн хаан хариуд нь Тvшээт Хан надаас тусламж гуйж ирсэн тул би тvvнийг єгєємєр хайр хишигтээ багтаасан билээ. Мєн тэр одоо миний албат болсон тул тvvнийг хэрхэн чамд мэдvvлэх вэ гэсэн санааг илэрхийлжээ. Далай Лам бас Манжийн хаанд элч илгээж ТvшээтХан, Жавзандамба Хутагт хоёрыг гаргаад єгчих, бид амь нас, аюулгvй байдлыг нь баталгаатай хариуцна гэж байв. Yнэндээ Тvвдvvд єєрсдийн нєлєєн дор байсан Халхыг Манжид дагаар орсонд дургvйлхэж байсан биз. Мєн Занабазар анх яагаад Далай лам руу зугтсангvй вэ хэмээн гайхаж байсан бололтой юм.
1693 онд Манжийн эзэн хааны ордон Галдангийн талаар шинэ тактик боловсруулав. Галданг цэрэглэн дайрах юм бол асар их хохирол vзэх нь тодорхой. Тийм учир тvvнийг худалдааны аргаар боож, єлсгєлєнгєєр буулгаж авья гэсэн чиглэлийг тодорхойлжээ. 1694 онд Манжийн хаан Галданг "Далай ламын сургаалийг зєрчигч, Муслимын тагнуул" гэх нь холгvй юм болж, Монголчуудын дунд Галдангийн эсрэг сурталчилгааг маш єргєн хvрээнд эрчимтэй явуулж эхлэв. Галдантай нийлж болох бvх улс аймгуудтай холбоо тогтоож, Галдантай нийлвэл бидний дайсан болно гэж хатуу анхааруулж байжээ. Yvний хvрээнд Орос, Манж гvрнvvд хэлэлцээ хийж, нэгнийхээ эсрэг эвсэл байгуулахгvй хэмээн тохирсон бололтой. (Галданг Оростой нийлэх вий гэсэндээ)

Галдан, Канг-Ши нарын тэмцэл

Монголд зуд болж, мал сvрэг ихээр хорогджээ. Хvн малгvй зутарч байв. Галдан зvгээр суугаад байж болохгvй байлаа. Адуу морь олзлох, цэрэг элсvvлэх, 10,000 хvнтэй армиа хооллож ундлах гээд єдєр тутмын гэмээр бэрхшээлvvд нь асар хvнд дарамт болон хувирч байжээ. Ядаж байхад гай чирсэн халдварт євчин гарчээ.
1695 онд Далай Ламын зааврын (мэргэ?) дагуу Галдан Бошигт Хэрлэнг гаталж Манжийн хилийг зєрчин, тэнд байсан Монголчуудын хороог (бэхлэлтийг) тун амжилттай дайрчээ. Тvvний амжилт нь Манж гvрнийг тогтворгvй байдалд оруулж байсан нь тодорхой. Хойд хил дээрээ ийм хvчирхэг дайсантай байх нь Да Чин гvрний хувьд тэвчишгvй байсан биз. Мєн хилийн доторхи Монголчууд ч Галданг битvvдээ "эрэлхэг тэмцэгч" гэсэн утгаар харж эхлэх болсноор Манж гvрний нэр хvнд унаж эхлэв.
1696 онд Манжийн эзэн хаан єєрийн биеээр их цэрэг удирдан Галдангийн эсрэг аян дайн хийхээр шийджээ. Их буу, дарь, байлдааны техник хэрэгсэл зэгсэн базаав. Их гvрний шилмэл 100,000 цэрэг эрсийг муж бvрээс татаж авчрав.

Эзэн хааны арми Галдангийн эсрэг

Цэргийг 3 замд хуваахаар болов. Тєвийн 33,700 шилдэг цэргийг Манжийн эзэн хаан Канг-Ши єєрєє биечлэн удирдаж Хэрлэн мєрнийг гатлан Ар Халхын нутагт цємрєн орохоор тогтов. Баруун армийн удирдагч Их Жанжин Фиянгу ийн удирдсан цэрэг Халхын ємнєєс нь орж Туул голын чиглэлд давших ёстой болов. Галдан Хэрлэн мєрний эрэг дээр байна биз. Тиймээс тvvнийг баруун, зvvн хоёр талаас нь бахь лугаа адил хавчиж, цэргийг нь vлдэгдэлгvй цохино. Ємнєх хоёр тулалдааны алдааг давтаж болохгvй. Энэ удаа Галданг заавал барих ёстой гэж Канг-Ши хаан тушаав. Ялангуяа Орхоны хєндий, Ховд орчимд байгаа бэхлэлт рvv нь зугтаалгаж болохгvй тул баруун арми маш тvргэн давшиж, тєв Халхын нутаг дээр отолт хийх ёстой аж. Энэ давшилын бэлтгэл ажил маш нууц явагдсан байна.
1696 оны 6 сарын 6 нд Манжийн хаан Галданд захиа илгээв. Тvvндээ цэрэг удирдан биечлэн ирж байгаа тухайгаа дурьджээ. Данжила баатар энэ захидлын vнэн хэсгийг шалгахаар очвол Манжийн их цэрэг vнэхээр уул тал, тэнгис далай тэр чигээрээ хєдлєх мэт бvрхэн айсуй гэнэ. Данжила баатар аянганд цахиулсан болж "ийм их цэрэг гэв гэнэт тэнгэрээс буугаад ирэв vv" гэж хашгираад, нэг сайн харааж аваад , бэхлэлтийн зvг хар хурдаараа давхин одов. Энэ мэдээг авсан Галдан Хэрлэн голоос цэргээ аван Ховдыг чиглэн хєдлєв.
6 сарын 8 нд Манжийн эзэн хаан Хэрлэн голыг гаталж ирэхэд ямар ч дайсан vзэгдсэнгvй. Эзэнгvй Монгол гэр, хєглєрєх эд зvйлс, бурхан сэлт, ундуй сундуй гэр ахуйн эдлэл зэргээс харахад дайсан санд мэнд зугтсан нь тодорхой. Буудалыг нь шинжилж vзээд Галдангийн цэрэг тоогоор цєєн, агт морьдоор дутмаг байна гэсэн дvгнэлт хийгээд Галдангийн хойноос нэхэв. Манжийн их цэрэг нилээн хэд хоног хєєгєєд хvнс нь барагдав. Ойрдын тагнуулууд хоол хvнс залгуулах боломж олгох нь бvv хэл хорлон сvйтгэх ажлаа эрчимжvvлэв. Манжийн хаан тєвєгшєєж буцахаар болов. Хамгийн шилмэл цэргvvдээ Манж жанжин Маскагаар удирдуулан Галдангийн хойноос нэхvvлээд єєрєє гэдрэг эргэж Бээжинг зорьжээ.
Тєгсгєл хэсэг

Зуун Модны тулалдаан

Галдан Хэрлэнгээс буцах замдаа Туул голын хєндийд Манжийн баруун армийг удирдсан генерал Фиянгугийн цэрэгтэй халз таарчээ . Бvслэлтэнд орсон Ойрдын гол хvч нь тул бут ниргvvлжээ. 1696 оны 6 сарын 13 нд Зуун Мод (одоогийн Улаанбаатар хотын ємнєд этгээдэд) орчимд болсон тулалдаанаар Галдан бvслэлтийг сэт цохин гарч баруун зvгийг чиглэн морджээ. Тvvнийг 1000 албатууд нь, мєн 3000 эмэгтэйчvvд хvvхдvvд дагаж явсан бололтой.
Ойрдын Данжила баатар Хэрлэнгээс анх гарахдаа л Галдангаас єєр замаар салж явж. Тэрээр 2000 цэргийг удирдаж байсан бололтой. Данжила баатар уг нь Манжийн их цэргийн будааны тєв агуулахыг устгах, мєн араас нь довтлох vvрэг хvлээсэн боловч биелvvлээгvй бололтой.

Тагнуул, туршуул, цэргийн мэдээ

1996 оны 7 сард Манжийн цэргийнхэн Ойрдын олзлогдсон цэргийг байцааж байгаад Далай Ламыг аль хэдийн vхсэн гэдэг мэдээ сонсжээ. Ємнєєс нь тvvний гарын туслах Даваа ажиллаж байгаа гэнэ. Манжийн эзэн хаан хагартлаа уурлаж, Давааг хуйвалдагч, Галдантай vгсэж миний эзэнт улсын эсрэг ажилласан гэх зэргээр харааж загнасан агуулга бvхий захиаг Лхас руу явуулав. Тэгээд дор нь хэрэв чи гэмээ цайруулья гэх аваас Галданг ятгаж, надад бууж єгvvлэх хэрэгтэй гэж тєгсгєжээ.
Канг-Ши хаан Хєх Нуурын Хошуудын удирдагч Далай Тайшид "Галдантай нийлж бидний эсрэг хєдєлвєл танай улс руу дайрна" гэсэн утга бvхий сануулга єгчээ. Мєн ЗvvнГарын Цэвээнравдангаас Галданд туслахгvй гэсэн баталгаа шаардав.
Удалгvй Манжийн тагнуулынхан Галдангийн хамтран зvтгэгч нарыг олж тогтоов. Тэд бол Ойрдын баатрууд болох Данжиннямбуу, Данжинаравдан, мєн Данжила нар байлаа. Тэдэнтэй холбоо тогтоож, эд баялаг, эрх мэдэл, газар нутаг амлах ажлыг шуурхай хэрэгжvvлж эхэлсэн байна. Данжила энэ саналыг хvлээн авч Манжийн хаантай холбоо тогтоогоод, хожим Галданг Манжид бууж єгье гэх зэргээр ятгах болжээ.

1696 оны євєл, 97 оны хавар

Лхасын Даваа Манжийн эзэн хаанд хариу захиа явуулж, Далай Лам амьд сэрvvн хэвээр гэж батлаад, Галдантай холбоо барихгvй байгаа гэж мэдэгджээ.
Манжийн тагнуулчдын мэдээгээр Галдангийн арми задарч байна гэнэ. Данжиннямбуу, Данжинравдан нарын баатрууд Цэвээнравдантай нэгдэхээр баруун зvгийг зорин хєдєлжээ. Данжила хэдий Галдангийн дэргэд vлдсэн ч Галдан тvvнтэй итгэж vг солихгvй байна гэнэ. Мєн Ойрдын цэргийн хээрийн буудалд халдварт євчин даамжирчээ. Хvйтэн євєл болж, цэргvvд нь орох оронгvй зутарч байсан бололтой.
Зуун Модны тулалдаанд олзлогдож ирэгсдийн ихэнхи нь євчнєєр vхсэн тул vлдсэн хvмvvсийг нь Жанчхvvгийн даваанаас хойш нутаг заан цєлжээ. Уг нь Манжийн хаан тэднийг Бээжинд аваачих зорилготой байж.
Галдан бууж єг гэсэн шаардлагийг хvлээж авахгvй л байлаа. Тvvний оронд цаг хожихийг хичээж Манжтай гал зогсоох гэрээ хийнэ гэж найдаж байв.
Євлийг арайхийж давсан Галдан хvнд євчин тусчээ. Яаж ийж байгаад зун болгоод хvн малгvй тэнхрээд авчих биз итгэж байсан биз. Галдангийн туршуулууд тvvнд нэгэн муу мэдээ авчирлаа. Манжийн цэрэг Халхын нутагт Галданг отож байгаа ба ирэх намраас дахин нэмэгдэл цэрэг авчрах гэнэ.

Галдангийн тєгсгєл

Галдан дахин элч зарж Бээжин явуулжээ. Энэ vед Данжила мєн нууц элч илгээсэн байна. 1697 оны 5 сарын 2 нд Манжийн эзэн хаан хоёр элчийг бие биетэй нь тааралдуулалгvйгээр, нэг нэгээр нь хvлээн авч уулзжээ. Манжийн хаан Галданг vг дуугvй бууж єгвєл єршєєж болох юм, эс тэгвэл дахин их цэрэг хєдєлгєнє гэж сvрдvvлжээ. Харин Данжилад маш єндєр цалин, зvйл бvрийн хангамж бvхий албан тушаал амалсан байна. Хоёр элч єєр єєр замаар буцжээ. Элч нарыг ирэхэд Галдан аль хэдийнэ євчний улмаас амьсгал хураасан байлаа . 1697 оны 4 сарын 4 нд Галдан Бошигт бурхан болсон болов уу гэж ихэнхи тvvхчид таамагладаг.

Данжила баатар

97 оны 7 сарын эхээр Манжууд "холбоотон" Данжилагаас Галдангийн охин Зунчихайг авчирч єг гэж шаарджээ. Гэтэл єнєє Данжила агт морь туранхай байна. Хvн хvчээр дутаад байна гэж шалтаглаад нилээн саатжээ. Манжийн генералууд Данжилаг хайсан боловч олж чадсангvй. Данжила 300 шилмэл баатар эрсээ дагуулан нуугдаж явсаар ЗvvнГарт очиж Цэвээнравданд Зунчихай бvсгvйг, (мєн Галдангийн чандрууг) хvргэж єгчээ.
1697 оны 10 сарын 21 нд Данжила баатар Бээжинд очиж Манжийн эзэн хаантай уулзсан байна. Данжила уг нь зугтчихья гэж бодож байсан ч, том хvv нь Манжийн гарт байгаа, бас Манжийн хааны урьдын амлалтанд найдаад Чин гvрэнд дагаар оржээ. Канг-Ши хаан Данжилад Санждацан, тvvний хvvд Шивэй гэдэг цол єгєєд Цахарын хошуунд нутаг заажээ.

Тєгсгєлийн оронд

Галдангаас хойш баруун Монголчууд Манжийн эсрэг нэгэн жарны турш тэмцэж, заримдаа тэднийг ялж байлаа. Гэвч эцэстээ дотоодын хямрал, тэмцлээсээ болж дайсандаа хялбар дийлдсэн ажээ
"Монголчуудыг Монголчуудаар нь, зэрлэгvvдийг зэрлэгvvдээр нь" гэсэн эртний уламжлалт хорт бодлого Монгол аймгуудыг тамирдуулсан бололтой. 1620 иод оноос эхэлсэн Монголыг эзлэх гэсэн Манжийн бодлого 1760 аад он хvртэл олон арван жил тууштай vргэлжилсэн байна. Харин Монголчуудын єєрсдийгєє хамгаалах бодлого тууштай, нэгдмэл байж чадсангvй.
Дундад зууны Монголчууд эртний домогт Алун-Гоо эхийн элбэрэлт сургаалийг зєрчиж, багцалсан сум мэт нэгдэн явж чадалгvй, нэг нэгээр салж яваад дайсанд хялбархан автаж, бусдын идэш болжээ.

ашигласан материал:
"Чин гvрний vнэн тvvх" буюу "Da Qing lichao shilu" хэмээх Манжийн эзэн хааны архивийн эмхэтгэл. Герман орчуулга. (1688-1697 оны хэсэг)
Волфганг Романовски. "Ойрдын Галдангийн эсрэг Чингийн эзэн хаан Канг-Шигийн хийсэн дайнууд" (герман хэлээр. Австрийн шинжлэх ухааны академи. тvvх-гvн ухааны салбарын тайлан бvтээл. 661-р боть. 1998 он)

Торгуудын их нүүдэл


1771 онд Орос ороныг хатан хаан Катарина удирдаж байх vед Волга мєрний эрэг дээр Халимагийн Монгол аймгуудын удирдагч нар чуулав. Хэдэн зууны турш энэ газар тэдний эзэмшил нутаг байсан авч, бага багаар Орос суурьшигчдад алдсаар байлаа. Халимагууд Тvвд, Монголд єргєнєєр тархсан Буддийн шашны Ламайзмын урсгалыг шvтдэг байв. Гэвч залуусыг нь Оросын христийн миссионерvvд эргvvлдэн, шашиндаа элсvvлэхээр чармайх болов. Бvслэгдэж, хавчигдаж, тал нутагтаа дураараа нvvж, сууж чадахаа больсон нь нvvдэлчдийг тэвчихийн аргагvй бухимдуулж байлаа. Хаа сайгvй маргаан, тулаан, тэмцэл єрнєж Халимаг тvмэн шаналан тvгшив.

Хэдэн шийдэмгий эрчvvд Тvвд, Монголыг эрхэндээ оруулаад байсан Манж руу очив. Манжийн хаан зєєлєн засаг, газар нутаг амлав. Тvvнчлэн: " та нар нутагтаа ирснээр дураараа нvvж сууж, бурхан шашнаа хэнээс ч айж эмээлгvйгээр чєлєєтэй шvтэх болно" гэж уламжлуулав. Халимаг ноёдод энэ л ганц гарц байв. Тэд гэр бvл, албат иргэд, бvхий л мал сvргээ аваад хуучин нутгаа тэмvvлэн зорихоор тохиров.
Халимагийн хан Манжийн хил хvртэл нvцгэн уудам тал, элчилгvй халуун цєлєєс бvрдэх олон зуун, хэдэн мянган км зам туулах учиртайг тvгшингvй тооцоолж байв. Yvнээс гадна тэдний замд алхам бvрт тааралдах эртний єст Башкир, Киргиз болон бусад нvvдэлчин аймгууд дайран довтлох нь тодорхой. Тvvнчлэн Орос гvрэн єєрсдийн харьяанаас бvхэл бvтэн нэг vндэстэнг бvхий л мал сvрэгтэй нь цуг зvгээр л тавиад явуулна гэж vгvй, Халимагуудын заналт дайсан Козакуудыг араас нь нэхvvлж, голтой бvхнийг нь хядуулах болно.
Ийм учир хуран цугласан халимаг ноёдод шийд гаргахад тун хvнд байлаа. Тэд єєрсдийн цорын ганц баялаг болох тал дvvрэн бэлчих мал сvргээ бахархан харж, тэдний мєєрєлдєх, майлалдах дууг таашаан сонсоно. Гэвч хэрэв энэ мал сvрэг vгvй болвол Халимаг тvмэн хэрхэн амьдрах вэ? Гэр бvрт хашхиралдан, уйлалдах бяцхан vрс нь єсєж томроод хэн болох вэ? Тэдэнд 2 л гарц байлаа: нэг бол хуучин нутгаа зорих эсвэл тэндээ vлдэж vндэстнийхээ хувьд мєхєх.
Хавчилт, шахалтаас залхсан ард тvмэн нутгаа хаяж нvvхээр шийдэв. Хvн тєрєлхтєний тvvхэнд гарсан єєр нэгэн алдартай нvvдэл бол Эксодус, Египетээс гарсан Еврей нарын нvvдэл юм. Мозесийн адилаар Халимагийн удирдагч ард тvмнээ уриалан дуудаж, нэг дvгээр сарын эхээр Волга мєрний эргээс хєдєлжээ.
Баруун Халмагчууд тохирсон дохиог сонсоогvй юу эсвэл гол гаталж чадсангvй юу мєрний нєгєє эрэгт vлдэж хоцорчээ. Хожим тэд Каспийн тэнгисийн орчим суурьшсан юм. Оросын хувьсгалаар цагаан хаанд vнэнч байж, тvvнийг дэмжсэнийхээ шийтгэлийг хатуу ширvvнээр амсчээ. Дэлхийн хоёр дугаар дайны vеээр ч тэднийг олноор нь устгажээ. Америкийн Нью Жерси болон бусад газар дvрвэгч Халимагууд цєєн тоогоор амьдарч байна. Мєн Оросын холбооны улсад Халимагийн улс оршин буй.
Зvvн Халимагчууд 300000 иргэдээ аван алс хол орших уугуул нутгаа зорин босов.Бэлтгэлээ сайтар базаасан байв. Халимагийн морьтон баатрууд дайран байлдах-, болон хамгаалан дагалдах- ангиудад хуваагдаж vvргээ хурдан, гавшгай, найдвартай биелvvлж байв. Ачаа хєсєг, эмэгтэйчvvл хvvхдvvдийг суулгасан уртаас урт тэмээн жингийн цувааг зарим нь хамгаалж байхад, бусад нь буу, сум хvрэх зайд явж гадны довтолгоог хамгаалан байлдаж байв. Оросуудаас зугтаж буйг нь саатуулах гэсэн хэн бvхнийг урьдаас нь довтолж устган сєнєєхєєр шилмэл эрчvvдээс бvрдсэн тусгай анги ч байгуулав.
Арын хамгаалалтынхан ард хоцорсон бvх євєлжєє, хээрын сууц, жижиг тосгодыг галдан шатааж vгvй хийв. 25000 квадрат км газарт нэг шєнийн дотор бєєн тvймэр асчээ.
Энэ мєчийг хvртэл Оросын харуулынхан Халимагуудын их нvvдлийн талаар юу ч мэдээгvй байв. Сандарч мэгдсэн Астраханы амбан захирагч чарга хєллєн энэ тухай мэдэгдэхээр биечлэн умардыг зорин хєдлєв. тэр єдєрт 300 майл газарыг туулан давхисаар, туйлдаа хvрч ядарсан амьтан хатан хааныхаа ємнє очжээ. Тэгээд эцсийн хvчээ шавхан байж хатан хаандаа бvхэл бvтэн нэг vндэстэн ганцхан шєнийн дотор зугтаад явчихсан итгэхийн аргагvй мэдээг хvргэжээ. Тэр дор нь хатан хаан генералуудаа цуглуулж, их цэрэг авч халимагийн хойноос мєрдєн хєєх, ямар ч vнээр хамаагvй нvvдлийг зогсоох, дvрвэгсдийг баривчлах, эсэргvvцвэл устгах тушаал єгчээ.
Зvvн тийш 500 орчим километрт Козакуудын амьдардаг Яик гол урсаж байв. Тэдгээр козакууд Халимагуудтай ихээхэн тулалддаг, єширхєж хонзогносон дайснууд нь байлаа. Халимагийн Хан харьяат ардаа улам шавдуулан урагшлуулсаар Яик гол хvрэв. Гэвч тоолшгvй олон хонь, бог мал явдал даахгvй хоцорч, vхэж vрэгджээ. Голын эрэг дээр ширvvн тулаан болж Козакууд 9000 Халимагийн амийг авав.
Козакууд жаахан амсхийж байгаад нvvдлийг гvйцэн очиж, Туркай гол хvрэх замыг нь хааж болох байв. Иймээс халимагуудад аль болох хурдан цааш хєдлєхєєс єєр арга байсангvй. Нvvдэл цааш хєдлєєд нэг єдєр болов уу vгvй юу маш ширvvн цасан шуурга эхэлж, нvvр нvдгvй цас, мєс, хvйтэн жавар шавхуурдаж эхлэв. Мал сvргээс ихэнхи нь осгож, vхэрнvvд нь цасанд шигдээд толгойгоо даахгvй унаж vлдэв. Халимагууд тvр буудаллаж, vлдсэн хэдэн vхрээ алж, махны нєєц бэлтгэж авлаа.
Цас хєлдєж, гадарга дээгvvр нь морь тэмээ явж чадахаар болмогц нvvдэлчин олон шамдан хєдлєв. Морь малын туурай хага vсэрч, явдал нь саарна. Орхигдсон мал, агт морьдыг зовлонтой, удаан, аймшигт vхэл хvлээх.
Туркай гол хvрэх замд нэгэн том даваа (уул) байлаа. Тэр давааг Козакуудаас арай чvv тvрvvлэн давж чадав. Халимагуудын чанх ардаас Оросын арми, дайсагнасан Башкир, Киргизийн болон бусад аймгуудын нэгдсэн цэрэг ойрхон нэхэж байв. Єєр нэг Оросын цэргийн нэгтгэл Козакуудын хамтаар Туркай гол хvрэх замыг нь амдан тосож байлдахаар хєдлєв. Халимагууд Туркай гол хvртэл 2000 гаруй км газрыг туулж чадах эсэх нь замд тааралдах бусад голын гарам газрыг гарах аргагvй болгосон байх вий шалтгаалж байлаа.
Эцэс тєгсгєлгvй мэт зовлон шаналалаар дvvрэн vхлийн гэмээр цуваа чадах чинээгээрээн урагшилсаар. Шєнєдєє хєлдєж хоносон нялхсаа эхчvvл нь орхиж явахаас єєр аргагvй. Хар тэнхээгээ барсан настайчуул нvvдлийн хурдыг дааж чадахгvй vлдэцгээнэ. Тэд орхин одож буй нvvдлийн цувааны ардаас гунигтайгаар харж их цасан дунд бєртийсєєр сууж хоцроно. Євгєчvvл нь нялх ач нартаа дулаан дахаа vлдээж, салах ёс гvйцэтгэнэ. Тэднийг алгуурхан хєлдєх аймшигт vхэл хvлээж байлаа. Зарим настай эмгэчvvл vхсэн vхрийн сэг тэврэн дулаацахыг оролдож, гунигт тєгсгєлтэйгээ vл эвлэрэн тэмцэнэ. Шархагдагсад, сул доройтнуудаа ч гэсэн хувь заяанд нь даатгаад орхихоос єєр аргагvй болов. Гэхдээ тэднийг аль болох аврахыг хичээж байсан аж. Бvлтэй, чадалтай эрчvvд нь эмээлийнхээ бvvрэгнээс бусдынхаа морийг уяах, євчтнєє дvvрэх, сундлах зэргээр хоёроороо явах аргагvй болох эцсийн мєч хvртэл зvтгэж байлаа. Галгvй, идэш уушгvй болсон нэгэн нь осгох нь алхам бvрт. Шєнє нойрондоо хэт автах юм бол vvрээр хэзээ ч дахин сэрэхээргvй болно. Энэ бол хэлэхийн аргагvй аймшигт нvvдэл байлаа. Арайхийж хавар болж дулаарсан ч vлдсэн хvмvvсийг Туркай гол хvрэхээс хамаагvй ємнє дайснууд гvйцэж ирэв. Жижиг тулаанууд байнга ар араасаа цувран vргэлжилнэ. Сvvлдээ дайснууд хаанаас дайраад байгаа нь мэдэгдэхээ больж, учир замбараагаа алдмой.
Гол гатлах гэж буй Халимагууд бол vнэхээр дарлагдаж зовсон зугтагсад болж хувирсан байлаа. Урьд нь тэд баяр баясгалангаар дvvрэн, элбэг хангалуун амьдарч, тарга сайтай vхэр сvргээ бэлчээж, Монгол эрийн шvтээн болсон эмнэг сайн адуу морьдоо сургаж унадаг хийморлог ард тvмэн байв. Аз жаргалтай, сайн явсан цагтаа тэд тэмээг голсхийж, нэг их тоодоггvй байлаа. Гэвч зугтаж явахад нь голсон тэмээ голд орж, тэдний ганц найдвар нь болов. Ясандаа тултал турж эцсэн ч хэдэн тэмээ нь л нvvдлийн бэрхийг нугалж байлаа.
Хvvхэд, хєгшид нь vхэж, залуу эрчvvд олноороо тулаанд эрсдсэн тул нvvдлийн цуваа чимээ аниргvй, тун чиг дvнсгэр. Чимээгvй гунигийг дайсны зэрлэг довтолгоо л vе vе тасалдуулна. Анх гарсан хvмvvсийн гуравны нэг нь vгvй болжээ. Yлдсэн хvмvvс ясан дээр нємєрсєн арьс болтлоо турж эцжээ. Дайснаас урьтсан мєч бvхнээ ашиглан, vлдсэн хэдэн маландаа шинэ ногоо идvvлж, хvн малгvй тэнхэрч авахыг хичээж байв.
Голын эрэг рvv дєхєх тусам тэднийг устгах тушаалтай дайснууд нь ч алхам бvрээр ойртсоор байсан тул алгуурлаж болохгvй байж. Голын гарамыг нvvдлийн цувааны сvvлч дєнгєж гатламагц тэртээ их талд аймшигтай тоос босч, тэнгэр харанхуйлав. энэ бол Орос, Козак, Киргиз, Башкирийн их цэргийн морьдын тоос биз. Халимагууд єдийг хvртэл 3,000 илvv км замыг туулаад байв, гэвч Монголын хил хvртэл дахиад энэ хэрийн зам vлдээд байлаа.
Хvлээж байснаар хамгийн аймшигтай таамаглал vнэн болов. Орос цэргийн давших хурд хэтэрхий удаан байна гэж тэсэж ядсан Башкир, Киргизvvд урагши тvрvvлэн гарч Халимагуудыг гvйцэж довтлов. Халимагийн хан эцсийн хvчээ шавхан байж, цэргээ засаж тосон байлдав. Долоо хоног єдєр шєнєгvй зууралдан, асар их цус асгаруулан тулалдсаны эцэст Киргизvvдийг ялж, Башкир, Козак тэргvvтнийг дутаалгав.
Гэвч дайснууд нь дахиж хvчээ зузаатгаад эргэж дайрах нь дэндvv тодорхой. Ядарч туйлдсан Халимагуудын ихэнхи нь бууж єгєхєд бэлэн байлаа. Зугтах санааг гаргаж, бvгдийг удирдсан Уваши Хунтайж бvх хариуцлагийг єєр дээрээ хvлээж, Цагаан Хаанд очоод шийтгvvлье харин ард тvмнийг минь битгий алаач гэж гуйяа. Халимагийн баатарлаг гавьяаг тоочвол хатан хаан Катарина єршєєх нь гарцаагvй гэв. Гэвч Цэвэгдорж энэ хvртэл зугтлаа, vр дvнг нь vзье, эцсээ хvртэл тэмцье гэж ятгав. Тэр дороо аймгуудын ахлагч нарын хурилдаан болов. Ноён бvр vгээ хэлэв. Цєхєрч туйлдсан тэд зовлон зvдvvрээ мартан байж Монгол хурилдаан хийх ёс жаягаа гvйцэтгэв. Зєвлєлдсєний эцэст : Хэдий Оросын хатан хаан єршєєж тун магадгvй гэлээ Башкирууд биднийг яавч зvгээр орхихгvй. иймээс цааш зугтья гэсэн санал давамгайлав.
Энэ шийдвэрээ гаргамагцаа асар хурдан хэрэгжvvлж эхлэв. Дорно зvгийг зорин vтэр тvргэн хєдлєв. Тэдний ємнє их цєл дурайн угтаж байлаа. Аль хэдийн зун болсон тул тэнд халуу шатна гэж тоймгvй. Хэдхэн сарын ємнє хєлдєж vхэх аюулаас арайхийж мултарсан нvvдэлчдээс олон нь хэт халуунд амиа алдав. Морь малын тамир тасран унаж байв. Цангах, харангадах нь хамгийн аймшигтай, зовиуртай тарчилгаан болж, ойр орчим орших бvх худаг, шавар шалбааг, гол горхийг єлсєж ядарсан мянга мянган зугтагсад дусал ч vлдээлгvй шимж соров.
Халимагуудыг жаахан амсхийж болохуйц гайгvй газар хvрмэгц л Башкирууд улайран довтолж байлаа. Башкирууд тэднийг бvрэн бvсэлжээ. Халимаг эрчvvд зэр зэвсэг, сум зэрэг байдгаа бараад, бvх хутга сэлмээ хугартал тэмцсэний дараа дайснуудаа ноцон барьж хурц шvднvvдээ шигтгэн тас хазаж, тасар татаж явав.
Волга мєрний эрэг дээрээ баяр хєєртэй эхэлсэн нvvдлээс бvтэн найман сарын дараа буюу ес дvгээр сарын дундуур Халимагууд Тэнгэр нууранд хvрч, Манж гvрний хил дээр ирэв. Нуурын эрэг дээр зvрх шимшрэм явдал болов. Их цєлийг арайхийж туулсан морь мал, хvмvvс бvгд хvйтэн ус руу ухаан жолоогvй дайрцгаав. Замдаа бие биенээ унаган дарав. Халимагуудыг усанд хvрэв vv vгvй юу Башкирууд араас нь дайран оров. Башкирууд энэ удаа цуснаас илvv усанд улганасан шунаж байв. Башкир дайчид хатаж омголтсон уруулаа усанд дvрж, цангаагаа гаргангуутаа сэлмээ шvvрэн уснаас дєнгєж цухуйх улаан залаат малгай бvхий толгойнуудыг тас цавчиж эхлэв. Алхам бvрт гардан тулаан єрнєж, Халимагууд нуурын гvн рvv шахагдаж эхлэв. Єчнєєн их мєрєєсєл болсон усандаа олон хvн живж vхэв.
Золоор Манжийн хааны Монгол цэргvvд ойр байв. Тэд дайран ирж чєтгєр, шуламын Башкируудыг хиартал цохиж цєл рvv буцааж хєєлєє. Халимагууд ингэж аюулгvй байдалд оржээ. Манжийн хаан тэдэнд Идшийн голд нутаг зааж єгч суулгав. Нутгаа тэмцэж нvvсэн Халимаг тvмнээс гуравны нэг хvрэхтэй, vгvйтэй нь л 6000 гаруй км урттай тамын аялалаас амьтай, голтой тєдий тэсэж гарсан байлаа. 300000 Халимагуудаас 200000 аас илvv нь нvvдлийн замд vрэгдсэн гэсэн vг ээ.
Энэ аймшигт тvvх бол талын зоригт нvvдэлчид эрх чєлєєнийхєє тєлєє бvхэл бvтэн тивийг цусаараа хэмжиж, алд газар бvрт нь амь биеэрээн золиос тєлж чаддагийг харуулах бєлгєє.